Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач холбогдол

Хүүхдүүд хорвоо дэлхийтэй танилцах явцдаа маш олон "яагаад" асуултыг асуудаг. Эдгээр асуултын заримд өөрөө хариулах боломжийг элс таны хүүхдэд олгодог гэвэл та итгэх үү. 

Байшин, барилга, зам талбай, эдлэл хэрэглэл гээд юу дуртайгаа хийх замаар элсээр юу хийж болох талаар ургуулан бодох чадвар нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж байдаг. Элсэн дээр орд, харш, зам талбай дурайлгаж, тэр бүү хэл, хот сүндэрлүүлж тоглож байгаа хүүхдүүдийг та бүхэн харсан л биз дээ.   

Хүүхдүүд элсэн дээр тоглохдоо зай талбайгаа булаацалдах, тоглоомоо дундаа ашиглах, хамтдаа бүтээх гээд олон үйлдлээр бусад хүүхэдтэй харилцдаг тул энэ явцдаа харилцааны олон ур чадварыг эзэмшиж байдаг.

Элсэн дээр тоглох нь хүүхдийн хөдөлгөөнийг дэмжихээс гадна эрүүл мэндийн чухал ач холбогдолтойг монголчууд ярьдаг.

Hойтон болон хуурай элс нь хоёр янзаар хэлбэрждэг. Хүүхдүүд тус бүрт нь хэрхэн тоглох аргад суралцахаас гадна бодитоор туршиж, ойлгох боломж бүрддэг юм.

Хүүхэд элсэн дээр гоёмсог зураг зурах, ордон барих, бүтээлээ мод, чулуу, навчаар гоёх зэрэг уран сэтгэмжээ ямагт хөгжүүлж байдаг.

Элсээр дамжуулалж хүүхдээ шинжлэх ухаанчаар хөгжүүлж болно. Энэ чадварт ээж, аавын тусламж хэрэгтэй. Жишээ нь, соронзон үйлчлэл, хөшүүргийн хүч, шингэн биеийн хэлбэр зэргийг элсний тоглоомуудаа ашиглан туршилт хийж үзэх боломжтой юм.

Хүүхдэд хүнд, хөнгөн гэх мэт жингийн хэмжээ, дугуй, дөрвөлжин гэх мэт хэлбэр дүрс болон багажаар хэмжих их, бага савлагаа гээд олон зүйлийг сурах боломжийг олгоорой. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)