Aгаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
- 5 цаг 16 мин
- Улаанбаатар
- 0

Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлэн яндангийн тоог 7-10 мянгаар бууруулахаар төлөвлөсөн. Тус төслийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлнэ. 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд иргэдэд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нээлттэй өгөх юм. Тиймээс иргэд та бүхнийг тус өдөрлөгт урьж байна.
Дээрх төслийг хэрэгжүүлэхдээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулах юм.

Сэтгэгдэл (0)