Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барина. Хуулийн төслийн үзэл баримтлалтай нь танилцаж эцэслэсэн. Дараагийн лхагва гарагт албажуулна” гэдгээ мэдэгдээд авлига, албан тушаалын хэрэг, шударга бус зүйлтэй нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлсэн.

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр 17 цагаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн болон тус яамны удирдлагуудтай уулзаж, Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)