"Авлига хороолол"-ын барилгын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарчээ

Дунд голын хөвөөнд баригдаж буй "Aqua Garden" хорооллын барилгын ажлыг зогсоохоор болжээ.

Энэ тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өөрийн цахим хуудсандаа “Авлига хороолол гэж олны дунд нэрлэгдээд буй “Эм энд Жи констракшн” ХХК-ийн барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлж, ажлыг зогсоохоор яамнаас шийдвэрлэлээ” хэмээн мэдэгдэв.

Тус хорооллын газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлт гарсныг "Престиж инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг усны мэргэжилтнүүдийн уулзалтаар онцолж байсан юм.

зураг

зураг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.26.177)

    2023-07-28

    Тэгээ л удахгүй баригдаад эхлэнэ дээ