Зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байна
- 2023-08-01
- Нийгэм
- 0

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилтот ажлын хүрээнд тус дүүргийн 1, 2, 3, 12 хорооны зуслангийн бүсийг камержуулж, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Зуслангийн бүсийг камержуулснаар энэ оны 07 дугаар сарын байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Иргэд та бүхэн халаасны хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийнхөө эд зүйлийг хараа хяналттай авч явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)