Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд гол мөрний усны түвшин аажмаар буурсан хэдий ч доор дурдсан голууд үерлэсэн хэвээр байна. Орхон /Сүхбаатар/, Ерөө /Ерөө сум/, Хараа гол /Дархан хот/, Халх /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг 10-40 см, Сэлбэ гол/Санзай/, Хангай нурууны арын Хөгшин-Орхон/Хархорин/орчимд үерийн түвшинг 3-4 см давсан байна.

Иймд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин богино хугацаанд нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)