Маргаашаас эхлэн Х.Нямбаатар сайдын тушаалаар хоригдлууд шарилж устгана

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тушаал гарган, ялтангуудаар Улаанбаатар хотын шарилжийг түүлгэж, устгуулахаар болжээ. Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон ШШГЕ газар хамтарч нийслэлийн нийтийн эзэмшлийн шарилж устгах ажлыг маргаашнаас эхлүүлэхээр боллоо.

Уг тушаалд Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хорих ял эдэлж буй хоригдол, нйтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг Улаанбаатар хотын нийтиийн эдэлбэр газрын шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажилд хууль тогтоомжийн хүрээнд татан оролцуулж, зохион байгуаалахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай гэжээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.55.188.37)

    2023-08-02

    Түкийнхэн тэгээд хүн биш юмуу

  • (66.181.161.130)

    2023-08-02

    Ямар муухай хүмүүс вэ? Тэд нар ч гэсэн хүн ш дээр. Харшилтай болно доо.

    2023-08-02

    Түкийнхэн тэгээд хүн биш юмуу