Туул гол орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван үерлэсэн хэвээр байна
- 2023-08-03
- Нийгэм
- 0

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын түвшин өмнөх өдрийнхөөс 160 см, Хангай нуруунаас эхтэй Орхон, Хэнтий нуруунаас усжих Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.
Орхон, Хараа, Бэлтэс, Үүр гол, Халх орчимд үерийн түвшин 10-100 см, Сөгнөгөр, Сэлбэ голын ойролцоо үерийн түвшинг 5-20 см давсан байна. Харин Орхон, Туул гол орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 4-ний өдөр Туул гол Улаанбаатар орчимд 10 см нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)