“В787-9” агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд энэ сараас эхлэн нислэг үйлдэнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн AerCapкомпаниас 787-9 төрлийн хоёр хөлгийг урт хугацааны түрээсээр авч байгаа билээ. Тэгвэл Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан энэ үед манай агаарын тээврийн компаниуд хөлгийн паркаа нэмэгдүүлэн, нислэгийн давтамж, чиглэлийг өргөжүүлснээр иргэд илүү хямд, шуурхай, тав тухтай аялах боломж нэмэгдэх юм. Тус хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд энэ сараас эхлэн нислэг үйлдэнэ. Ирэх оноос АНУ, цаашид Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.

“В787-9” нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)