Драгон автовокзал "Номин реалтор" ХХК-ийн байр руу нүүж зорчигч тээрвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүллээ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал нь Сонгинохайрхан дүүргийн "Номин реалтор" ХХК-ийн байр руу 8 сарын 21-нд нүүсэн билээ. Тодруулбал, Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв нь Драгоноос 1.5 км зайд байрлах Номин худалдааны төвөөс өнөөдөр буюу 08 сарын 25-нд зорчигч тээрвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Иргэд та бүхэн Номин худалдааны төвийн хажууд байрлах автовокзалаас улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжтой боллоо. Зорчигч та бүхэн тасалбараа онлайнаар https://eticket.transdep.mn хаягаар захиалж авах боломжтой гэж АТҮТ-өөс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)