“Экстрим Монголиа”-гийн агаарын дүүжингээр зорчиж явсан аав, охин хоёр осолдож хүнд гэмтжээ

Энэ зун Монголын аялал жуулчлал оргилдоо хүрэв. Ялангуяа гадны жуулчид маш олноороо иржээ. Одоогоос 20 орчим хоногийн өмнөх мэдээгээр 400 мянган жуулчин хүлээж авсан мэдээ гарсан. Ер нь бол тус салбарыг Засгийн газраас бодлогоор дэмжиж буй. Үндэсний холбоодыг нь ч байгуулах зэргээр хамтран ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарынхан ч алдаа оноогоо дүгнэж эхэллээ. Зуны аялал жуулчлалын үеэр гадны хэд хэдэн жуулчин авто ослоор амиа алдав. Аялж яваад амиа алдсан монгол иргэдийн тоо ч олон байна. Үүний зэрэгцээ аяллын үйлчилгээ авч байгаад осолдсон асуудлууд ч гарах болжээ.

Манай редакцад ингэж осолдсон аав, охин хоёр хандсан юм. Иргэн Б нь Тэрэлжид байрлах “Экстрим Монголиа” төвд 2023 оны наймдугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамт очиж үйлчлүүлжээ. Тэрбээр 15 настай Б-гийн хамт агаарын дүүжин буюу zipline-ээр зорчсон байна. “Экстрим Монголиа”-гийнхан эхлээд  охиныг, араас нь иргэн Б-г агаарын дүүжингээр явуулжээ. Гэтэл тосож байсан ажилтнууд нь эхэлж бариандаа очсон охиныг буцааж алдсанаар аав, охин хоёр агаарт мөргөлдсөн байгаа юм. Ослын улмаас охин 30 орчим минут ухаангүй хэвтжээ. Гэвч тус байгууллагад эмч, эмнэлэгийн тусламж үзүүлэх хүн байтугай анхан шатны тусламжийн хайрцаг ч байгаагүй байна. Нэг үгээр хэлбэл тэнд эрсдэлтэй ажиллах боломжгүй, мэргэжлийн бус хүмүүс ажилладаг аж.

Үүнээс болоод охины нурууны үе гулзайж нугасаа дарсан, тархинд цус харвалт өгсөн оноштойгоор хэвтэж байна. Мөн иргэн Б-гийн дал болон нурууны хоёр үений сэртэн хугарчээ. Ингээд аав, охин хоёр ослоос хойш нэгдсэн III эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг, ГССҮТ төв зэргээр дамжин эмчлүүлж яваа юм байна.

Хамгийн гол нь ослоос хойш “Экстрим Монголиа” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Экстреме трек” ХХК-ийн зүгээс ямар нэг арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс хохирогчдын зүгээс “Экстреме трек” ХХК-ийг “Өөрсдийн гэм бурууг ухаарч, бидний эрүүл мэндэд санаа зовсон үйлдэл гаргахгүй байна” гэж байна.

Тэрбээр “Дээрх осол нь тус байгууллагын буруутай үйл ажиллагаа буюу хөдөлмөр аюулгүй байдал, дотоод үйлчилгээний зохион байгуулалт, аюулгүй байдлын ажиллагаа туйлын хангалтгүй байсантай шууд холбоотой. Тухайлбал, агаарын дүүжингээр явж буй зорчигчдод аюулгүй байдлын зааварчилгаа огт өгөөгүй. Гэтэл зорчигчид нь тус байгууллагын ажилтнуудын заавраар явдаг. Энэ ослын тухайд л гэхэд ажилтнууд нь эхний хүнээ буулгасны дараа дараагийн хүнээ явуулж байх зарчмыг баримтлаагүй. Энэ талаар хоорондоо богино холбоогоор ярьж шалгаагүй. Ерөөсөө экстрим аяллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ газрын хувьд л гэхэд тодорхой алдаа гаргахад хүний ам нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйл явдал тохиолдохоор байна.  Учир нь тус байгууллага энэ талаар ямар ч анхан шатны ойлголт, бэлтгэлгүй байна. Ийм осол болж, бидний, хоёрын хоёр хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан боловч одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Цаашид хэдэн хүнийг ингэж хохироох вэ. Хүний амь эрсэдвэл яах вэ. Аюулгүй байдалд хэн хяналт тавьж байна вэ. Гадаад хүн нас барвал энэ аялал жуулчлалын салбар яах вэ” хэмээн ярьж байна.

Ер нь бол энэ нь аялал жуучлалтай холбоотой ноцтой асуудал. Экстрим аяллын зөвшөөрлийг хаанаас энэ байгууллага авч, ямар стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, хэн түүнд нь хяналт тавьдаг вэ гэдгийг анхаарах шаардлагатай л юм байна. Үйлчлүүлэгчээ осолд оруулчихаад эрүүл мэндэд нь ямар ч анхаарал тавихгүй байгаа гэх “Экстреме трек” ХХК нь 2018 онд байгуулагдсан. Нэг хувьцаа эзэмшигчтэй. Дотоодод хөдөлмөр зуучлал эрхлэх, гадаад худалдаа, аялал жуулчлал гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм байна.

Албан ёсны фэйсбүүк хуудаснаас нь харахад энэ агаарын дүүжингээр явуулах үйлчилгээг Тэрэлж, Улаан цутгалан, Сайханы хөтөл зэрэг гурван газарт явуулж, гадаад дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлдэг юм байна.

 

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (36)

  • (139.5.216.66)

    2023-08-31

    Mgld Ajilaa meddg hun bhku Hariutslaga,uuregee meddg hun ch bhku Huniig 1udaagiin hereglee gj mungiig n avaal salah l yum boddg humuus mash ih bdim bnle

  • Jargal (39.126.214.222)

    2023-08-31

    Mongold bol ....bolohgyu ee....mashin zam deeree zygeer aytaihan zorood yabchihaj chadahgyu bfaa yum chun ........

  • (43.242.243.199)

    2023-08-31

    Манайхан шиг дээр дооргүй сахилга хариуцлага гэж байхгүй болсон улсад иймэрхүү тоглоом хэцүү байхаа бараг олс дээс нь тасарчихаагүй амьд бгаа нь их юм байхаадаа хариуцлага хариуцлага хариуцлага

  • Зочин (202.9.40.15)

    2023-08-30

    Мөнгө олж байгаа нь хүн чанар, хариуцлага гэх юм алга, хэрэггүй юманд дурлаж мөнгөө үрж хохирч байгаа нь ч мулгуу юм, хяналт хариуцлага тавьдаг тогтолцоо, байгууллага ч байхгүй байгаа нь дарга удирдлагуудын муугийнх, тавилан юм даа...

  • зочин (202.179.27.32)

    2023-08-30

    яана.

  • (202.9.40.136)

    2023-08-30

    Хариуцлагагүй юм аа. Мөнгө цаасыг нь авч байж хариуцлагатай ажиллахгүй дээ.

  • (212.37.50.94)

    2023-08-30

    монголчууд нохойноос ч дор. Тэд ширэнгэнд ч хууль байдаг гэдгийг мэдэхгүй.

  • Чинзориг (202.131.234.179)

    2023-08-30

    Сэтгүүлч муу байнаа. Сэтгүүл зүйн үүднээс Экстрим Монголиагаас тодруулга авалгүйгээр шууд нэг талыг барьсан дүгнэсэн мэдээлэл бичсэн байна.

  • Иргэн (66.181.161.60)

    2023-08-30

    Үхсэн элийнийх хь хайран гэж . Өөрсдий нь суулгаад ар араас нь явуулаад мөргөлдүүлээд үхэж далд оруулбал таарна .

  • (103.212.119.172)

    2023-08-30

    Hunii ami nas, eruul mendeer togloj bgaa ene gazriin erhiig tsutsalj, nen yaraltai haiutslaga tootsooch!

  • (66.181.168.131)

    2023-08-30

    shuuhdeechee

  • Би чадна малнууд... (202.126.88.72)

    2023-08-30

    Мхл

  • Ухаараач (66.181.161.6)

    2023-08-30

    Шар аргаар шаацан элгий балай мөнгө бодсон юман дээр үр хүүхдээ суулгаж л болохгүй

  • Д.Туул (66.181.183.252)

    2023-08-30

    ХАБЭА гэж өрх гэрт ч байдаг зүйл шдээ. Мэргэжилтэнгүй үйл ажиллагаа явуулж яаж болох вэ дээ. Нэг залуу матар Монголд нутагшуулах юм гэсэн зүгээр байгаль ээж өөрөө ан амьтад ургамалаа хувиарлаад нутагшуулчихсан байхад яах гээд байдаг байнаа. Байгалийн хууль зөрчвөл яадгыг мэддэг л баймаар юм...

  • Иргэн (133.106.208.73)

    2023-08-30

    Дээр дооргүй хариуцлага гэдгийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй улс шүү дээ ⁉️

  • (43.242.243.228)

    2023-08-30

    Uhsen oor olon humuus bertehees omno haagduul taarna

  • (66.181.160.95)

    2023-08-30

    УБ хотод маань дүүжин тээвэр хийх гээд байгаа. Яг ийм л юм болно

  • Иргэн (218.145.174.3)

    2023-08-30

    Тус компани зөвхөн мөнгө авах нь чухал юм байна бусдыг тооцох ухаан байдаггүй ээ.

  • (202.126.89.113)

    2023-08-30

    Харин тм

  • (103.212.117.46)

    2023-08-30

    Хуулиа уншдаггүйн гай. ХАБЭА-н хууль огт биелүүлээгүй ажилласан нь эрүүгийн гэмт хэрэг нээх үндэслэл болно. Хуулиа унш тэнэгүүдээ!

  • (46.107.124.14)

    2023-08-30

    Бусад орон 2 талдаа станцтай зогсож байгаад 1 хүнээ яваад дуусахаар нь дараагийн хүнээ явуулдаг юм билээ.манай малнууд ар араас нь явуулаад...

  • Bi (59.153.115.223)

    2023-08-30

    Olon hun shahaad yavuulchih geed uzdgin bn le. Ayulgui bdl 25t bh shuu ter gazar

  • (202.21.108.10)

    2023-08-30

    Инхэнх сэтгэгдэл нь гэм бурууг өмөөрсөн байна. Бодвол өөрсдийн бурууг зөвтгөх, тролууд нь л байх. Яах аргагүй үүнийг ажиллуулж байгаа байгууллагын буруу. Яаагаад охиныг татаж авч чадаагүй алдсан юм. Техник алдаа мөнөөсөө мөн. Аав охин 2 ынг хохиролгүй болго. Ганц энэ ч биш. Тэрэлжийн морин аялал бол мөнгөнөөс өөрийг бодохоо байсан цайсан газар байна лээ. Мориноос унасан хүнд ямар ч анхан шатны тусалмж ч байхгүй, тэгээд л хаяж байгаа юм чинь, налайхаас эмч дуудхаар ирэхгүй, хувийн машин гуйж гэмтэл явсан. Яаж байна ч гэж хуцдаггүй юм байна лээ. Эмч бэлдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бүү ажиллуул, хаах хэрэгтэй. Хяналт тавиачээ, энэ олон хяналтын байгууллагууд.

  • Уншигч (59.153.112.29)

    2023-08-29

    Аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй компанид арга хэмжээ авч аав охин 2 ыг эрүүл болгох ёстой. Өдийг хүртэл ямар ч анхаарал тавиагүй бас хүйтэн сэтгэлтэй шуналтай байгууллага байна. Хохирогчид гомдол мэдүүлж хохирлоо төлүүлэх нь зүйтэй баых

    2023-08-29

    Харин тм

  • (202.9.46.198)

    2023-08-29

    Дальжиганацгаа сайн

  • Зочин (202.21.108.27)

    2023-08-29

    Эргүү гөлөг юугаа хуцаад байгаа юм бэ.

  • Irgen (202.126.89.9)

    2023-08-29

    Shuuhed hand eruul mend setgel sanaa ged terbum tugrug nehenjilj bolno

  • (202.21.116.171)

    2023-08-29

    мэргэжлийн байгууллага, мэргжилйн хяналт байхгүй sorry

  • ГГГ (202.126.89.100)

    2023-08-29

    Гүэ чи өөрөө юу яриад эргүүтээд байгаа юм бээ. Ёстой шаа л даа. Пздрэв дэн

  • Зочин (59.153.115.202)

    2023-08-29

    Энэ тэнэгүүдэд итгэж үйлчлүүлж бдаг юу ч. Чадахгүй ш дээ

  • Зочин (202.126.90.16)

    2023-08-29

    Хайран аялал жуулчлалын нэр хүнд!! Энэ мөнгөнөөс өөр юм харах чадваргүй дутуу тархитай нөхдүүд !!! Ёстой монгол улсын аялал жуулчлалыг нэг мөсөн гутааж дууслаа!! Шалгадаг эргэж тойрдог газар ч гэж байхаа больжээ! Юун жуулчин хүлээж авах дотоодын хэдэн жуулчдынхаа ч амь насыг хариуцаж чадахгүй бхад!!Энэ шинэ холбоо нь ямар чадвартай нөхдүүд очсон юм бол доо!!!

  • (66.181.180.47)

    2023-08-29

    Haha uhseniih n hairan bgan, hunii eruul mend hohirchood bhad iim yumnaas bolj gechjee novsh chn

  • … (139.5.219.131)

    2023-08-29

    Tsaanaas ni hariutsaj ajillaj bga hmus l hze ywahiig ni medneshuudee ymar duraaraa ywj ochood osoldchihson bga bish tsaad gazriih ni ajilchdiin 100% buruu bhad ymar teneg ymaa bicheed bgambe

  • Өөрсдөө хардаггүймуу (66.181.161.120)

    2023-08-29

    Намайг лав очиход аймаар сайн л заавар зөвлөгөө өгөөд ингэдэг тэгдэг ингэдэг шүү гээл аймаар л хэлдэг бсан шдээ!!!! Тэгээд нөгөө талд буусан хүн ч харагддаг л юм бна лээ! Харжийж бууж болоогүйм бхдаа!!! Экстрэм юмруу оржийж өөрсдөө анхаардаггүймуу? Асууж лавладаггүймуу? Хайхрамжгүймаа! Одоо тэгээд ийм юмнаас болоод үйл ажиллагаа нь зогсвол бас л хайран юм!!! Үзэж чадаагүй хүмүүс зөндөө бгашдээ

    Иргэн (66.181.161.120)

    2023-08-29

    Үхсэн элийнийх хь хайран гэж . Өөрсдий нь суулгаад ар араас нь явуулаад мөргөлдүүлээд үхэж далд оруулбал таарна .

    2023-08-29

    Uhsen oor olon humuus bertehees omno haagduul taarna

    Зочин (66.181.161.120)

    2023-08-29

    Эргүү гөлөг юугаа хуцаад байгаа юм бэ.

    ГГГ (66.181.161.120)

    2023-08-29

    Гүэ чи өөрөө юу яриад эргүүтээд байгаа юм бээ. Ёстой шаа л даа. Пздрэв дэн

    2023-08-29

    Haha uhseniih n hairan bgan, hunii eruul mend hohirchood bhad iim yumnaas bolj gechjee novsh chn

    … (66.181.161.120)

    2023-08-29

    Tsaanaas ni hariutsaj ajillaj bga hmus l hze ywahiig ni medneshuudee ymar duraaraa ywj ochood osoldchihson bga bish tsaad gazriih ni ajilchdiin 100% buruu bhad ymar teneg ymaa bicheed bgambe

  • pyzdaa shig гөлөгнүүд (202.55.188.122)

    2023-08-28

    хөөрхий аав охин 2 т буруу юу байхав.дээ . лаларын монголчууд хийж байгаа ажилдаа үнхээр сэтгэл бхгүй . захирал псда нь ч ажил тухайн үёд хариуцаж бсан лаларын шээс ч тэр . адгийн шаарнуудаа ядаж эмчилгээнд нь анхаар

  • Төмөр (139.5.217.96)

    2023-08-28

    Мэргэжлийн байгууллага нь шалгаж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгдөггүй юм уу???Бас авилгалдаад хаяа биз.Хариуцлага алдсан компани энэ хүмүүсийн хохирлыг 100% барагдуулах ёстой шүү.Барагдуулахгүй бол зөвшөөрөл лиценз МХ-ийн шалгалт оруулах хэрэгтэй.

    2023-08-28

    мэргэжлийн байгууллага, мэргжилйн хяналт байхгүй sorry