ЕБС-ийн багшийн цалин 1 сая 50 мянган төгрөгөөс 1 сая 273 мянган төгрөг болж нэмэгдсэн гэв

БШУЯ-наас багшийн цалин, нийгмийн баталгаа сэдвээр мэдээлэл өглөө. Мөн төсвийн тодотгол болон Засгийн газрын тогтоолын дараах үр нөлөөний талаар мэдээллээ.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Засгийн газрын есдүгээр сарын 1-ний өдрийн тогтоолоор, гүйцэтгэлийн үнэлгээгээр нэгдүгээр түвшний нэгдүгээр индекст үнэлэгдсэн багшийг 50 хувийн урамшуулал авах боломжийг нээлээ. Ингэснээр 50 хувийн урамшуулал авч байгаа багшийн цалин 2 сая 600 мянган төгрөгөөс эхлэх боломж бий болж байна. 

Боловсролын багц хуулийг УИХ-д өргөн барихдаа багш нарын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг тусгасан. Түүнчлэн 2022 онд Засгийн газрын 107 дугаар тогтоол батлагдаж, ЕБС-ийн багшийн цалингийн доод хэмжээ 1 сая 50 мянга болгож нэмэгдүүлсэн. Өмнө нь, 749 мянган төгрөг байсан. Мөн ТҮБД-д тав дугаар шатлалаар цалинжиж байсан багш нарын цалинг дээрх тогтоосон дүнгээс 5 хувиар нэмэгдүүлж тогтоох БШУ-ы сайдын тушаал гарсан. 

Ингэснээр, ЕБС-ийн багшийн цалин 1 сая 50 мянган төгрөгөөс 1 сая 273 мянган төгрөг болж, цэцэрлэгийн багшийн цалин 1 сая 63 мянгаас 1 сая 337 мянган төгрөг болж нэмэгдсэн. 

Түүнчлэн, багш нарын цалинг 

  • мэргэжлийн зэргээр нь 10-20 хувь
  • ур чадвараар нь 5-25 хувь
  • ажилласан жил тутамд 1 хувь
  • орон нутгийн нэмэгдэл 8-10 хувиар нэмэгдүүлж олгохоор болсон. 

Эдгээрээс гадна, багш нар

  • анги даасны 10 хувь, 
  • ЗАН удирдсан 5 хувь
  • кабинет, лаборатори хариуцсан 5 хувь
  • илүү цаг
  • бусад нэмэлт чиг үүрэг зэргээр цалингийн нэмэгдэл авах боломжтой. 

Нийт багш нарын талаас илүү хувь нь дээрх нэмэгдлүүдийг авч байгаа тооцоо судалгаа гарч байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)