Тарваганд урхи тавьж агнасан иргэнийг газар дээр нь саатуулжээ
- 2023-09-05
- Нийгэм
- 15

Өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 5-нд Богдхан уулын дархан цаазат газарт тарваганд урхи тавьж агнасан иргэнийг газар дээр нь саатуулж арга хэмжээ авахаар Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглосон үйлдлийг Дорнод аймгийн харьяат иргэн Б гэгч үйлдсэн бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын Байгаль хамгаалагч С.Батбаатар тус зөрчлийг илрүүлжээ.
Дархан цаазат газарт ан хийсэн хууль бус үйлдэлд холбогдох хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна.
Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхыг Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл (15)
Булгадар (66.181.161.31)
Газар ухаж, нутгаа зарж, дархан цаазат амьтдаа хулгайгаар агнаж зугаацаж байгаа төрийн томчуудыг барьж шийтгэж чадахгүй байж ядарсан иргэддээ төмөр нүүрээ харуулахаа болимоор... Хөөрхий дөө наад хүний чинь ар талд хэдэн нялх үрс нь хоолгүй ч байгаа юм билүү... Хөөрхий дөө тэр муу байгаль хамгаалагч их юм илрүүлж дээ ккк. Тэгж байхаар нүүрсний хулгайчдаа илрүүлж ялла!!!!
Aagi (103.57.95.202)
Darhan tsaaztai gazar gazar uhsan, baishin barisan humuus ymar shiitgeltei ve
(66.181.161.111)
Харин тиймээ. Маш зөв
(202.179.3.97)
Үйлдсэн хэрэг зөрчлийн хохирол сүйтгэлийн хэмжээгээр шийтгэл ноогдуулах учиртай болохоос том зөрчлийг илрүүлж тэмцэж чадахгүй бол бага зөрчлийг дураар нь тавь битгий шийтгэ гэсэн асуудал байхгүй байхаа.мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс хуульд захирагдахгүй дураар авирладагт хүмүүс бухимдаж байгааг төр засаг анхаарах учиртай
Anhaa (202.126.89.114)
bogd uul chin darha tsaaztai bhaihaa boliod udaj bn bas urih bish hawh gedeg yum garchigaa ziw nerlej bai
Мандах (66.181.160.40)
Ямар аймаар хэрэг илрүүлээвээ ард түмэн өлсөж байна ядарч байна Өнгтөйгийн нь хужаатай нийлж хулгай хийж шамшигдуулах арабуудад нийлж алж байна богд уул чинь дархан цаазтай юм уу мэдээгүй юм байна тойруулаад байр бариад байна гэсэн хамгаалалт бариад байгаа юм байна эклоогийн цагдаа байдаг юм уу энэ яагаад баячууд богд уулыг нурааж байхад хүрдгүй ядуус ганц тарвага барихад хардаг юмар учир байна ганц тарвага юу юм бэ үхээд үржиж байдаг харин ухаад ургамлыг нь үнэлэхээр нь устгаад байгааг юу гэх вэ хөгийн юм даа ???????
Зочин (66.181.182.146)
Зөв. Ядарсан гээд өрөвдөх ёстой юм уу. Хууль зөрчихөө боль.
Эрдэнэ-Очир Дармааренчин (92.223.85.100)
Та нар ядарсан ардуудаас өөр эрхтэн дархтантайгаа ингэж шуурхай тэмцээч
(202.126.88.85)
Сда вэ. Хангайн хишиг нэгийг аваа л биз. ТЭР БАЙТУГАЙ НААД ГАЗРЫГ ЧИНЬ ЖУЛ,УС ,АМЬТАНТАЙ НЬ ХУЛГАЙЧУУД ХАШААЛААД БХАД .
Уншигч (202.9.40.209)
Яг тийм шүү
Сайнжаргал (103.140.10.207)
Урхи биш хавх харчихлаа. Би буруу харчихсан байж магад, шилгүй .
Уншигч (202.55.188.81)
Үнэн шдэ тэд нартай тэмцэж чадахгүй байж жижиг асуудал хөөх юм
(59.153.113.171)
Ямар аймаар том хэрэг илрүүлсэн юм бэ, даанч хавх урхи 2-оо ялгаж сураад дараа нь бичвэл тээ
Tsedee (103.212.117.188)
Haha tsagdaa nariinhaa hvchiig zow huwiarlaachee
(66.181.160.20)
Дархан цаазат газраа ухаад бгаа барилга бариад бгаа баячуудаа бас хатуу арга хэмжээ авч шийтгэмээр бна