“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” таван аймагт байгуулагдана

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баруун аймгуудад ажиллаж байна. Өчигдөр Ховд аймагт ажилласан бол өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. УИХ-ын 2020 оны сонгуульд Монгол Ардын Намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Тусгай хэрэгцээт /Хөгжлийн бэрхшээл/-тэй иргэдийн эрх, оролцоог хангаж, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ гэж тусгагдсан. 

Тус төв ашиглалтад орсноор Ховд аймаг төдийгүй Монгол Улсын баруун бүсийн аймаг, орон нутгийн иргэд ч тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Ийм төв ганц Ховд аймагт баригдаад зогсохгүй Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Дархан-Уул, Архангай аймгуудад мөн байгуулагдана. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-өөр тусгай хэрэгцээт иргэдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг үзүүлэх болон гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгч, сургалтууд зохион байгуулах юм. Мөн сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлнэ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)