Улаанбаатараас Ойта муж руу анхны захиалгат нислэг үйлдлээ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Япон улсын Кюшү арлын Ойта муж руу анхны захиалгат нислэгийг Монгол Улсын агаарын тээвэрлэгч “Hunnu air” компани энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр үйлдлээ.

Энэхүү захиалгат нислэгийн Улаанбаатар-Ойта чиглэлийн тийз нь 100 хувь, Ойта-Улаанбаатар чиглэлийн тийз нь 85 хувь борлогдсон байна.

Уг нислэгийг Элчин сайд асан Т.Шимизү санаачлан зохион байгуулжээ.

Элчин сайд асан Т.Шимизү нь Ойта мужийн Коконоэ нутгийн хүн бөгөөд энэ төрлийн захиалгат нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, хоёр улсын жуулчдын тоог нэмэгдүүлэхийг хүсч буйгаа илэрхийлэв.

Энэ оны наймдугаар сард Ойта мужид 55.000 орчим гадаадын жуулчин аялаад байгаа бөгөөд БНСУ, БНХАУ, Тайландын жуулчид дийлэнх хувийг эзэлж байна гэж Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)