Улсын нийт гадаад өр 2023 оны эхний хагас жилд 33.8 тэрбум ам.доллар болжээ

Улсын нийт гадаад өр 2023 оны эхний хагас жилд 33.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 792.9 (2.4%) сая ам.доллар, өмнөх улирлаас 227.5 (0.7%) сая ам.доллароор тус тус өссөн байна.

Улсын нийт гадаад өр 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.9 (15.7%) тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 318.3 (23.0%) сая ам.доллар, Засгийн газрынх 92.1 (1.2%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.

Харин бусад салбаруудын гадаад өр 993.5 (10.6%) сая доллар, Төв банкных 494.1 (20.0%) сая ам.доллароор тус тус буурчээ. Нийт гадаад өрийн 13.8 (40.7%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.0 (23.6%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.0 (5.9%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.7 (5.0%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.4 (24.7%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.94.31)

    2023-09-14

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten