"Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилчид нэг сарын хугацаатай ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдлээ

Цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж өнгөрсөн наймдугаар сараас үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээ хийж буй "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид өнөө өглөө 07 цагаас эхлэн ажил хаялт зарлалаа.

Тус үйлдвэрийн ҮЭ-ийн холбооноос гаргасан мэдэгдэлд нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссэн тул 2023 оны есдүгээр сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаатай ажил хаялт зарлаж буйг мэдэгджээ. Одоогоор Авто тээврийн цехийн уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн уулын ажлын хэсгүүд үйлдвэрлэлээ зогсоогоод байна.

 

Тус үйлдвэрийн ажилчдын хувьд цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж буй. Ажил хаялттай холбогдуулж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон мэдэгдэл хийлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (176.66.87.78)

    2023-09-15

    Сахалын хийж байгаа зүйл...

  • зочин (202.72.240.53)

    2023-09-15

    даварсан хжилчид байна хөөгөөд явуул