Медаль хүртсэн Жүдогийн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

"Ханжоу 2022" Азийн наадмын эхний өдөр манай жүдочдоос Ё.Басхүү мөнгөн медаль, Л.Сосорбарам хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр Ц.Цогтбаатар медалийн буухиаг үргэлжлүүлж хүрэл медалийг багтаа авч ирсэн билээ.

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, "Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар нар өнөөдөр жүдогийн төрлөөс медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)