Орон сууцны цонхоор бага насны хүүхдүүд унаж, амь хохирсон харамсалтай хэргүүд бүртгэгдлээ

Сүүлийн 2 хоногийн хугацаанд орон сууцны цонхоор бага насны хүүхдүүд унаж, амь хохирсон харамсалтай хэргүүд бүртгэгдлээ.

Эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгч та бүхэн учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй

1. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй бүү үлдээ
2. Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх
3. Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах
4. Ялаа, шумуул нэвтрэхээс сэргийлэх тор нь өндрөөс унахаас сэргийлэх зориулалтгүй болохыг анхаарах

Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болохыг анхааруулж байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)