Олимпын аварга Э.Бадар-Ууганы барилгынхан иргэдийн биед халдаж, гэмтээжээ

Монголын Үндэсний Олимпын хорооны эзэмшил газраас Олимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар тамирчин Э.Бадар-Ууган хумсалж, өөрийн хувийн эзэмшлийн "Өөжин мед" эмнэлгийг бариулсан байдаг. Эмнэлэг учраас бас баатар учраас асуудал төдийлэн өндөр авалгүй намжсан байдаг ч Олимпын аварга Э.Бадар-Ууган " гар бариад бугуй барина" гэгчээр барьцаа ахиулж, 20-30 давхар барилга барихаар зэхэж, барилгын суурийн ажлаа эхэлсэн байдаг.

Тиймээс оршин суугчдын зүгээс эсэргүүцлээ илэрхийлж, барилгын компанитай маргаан үүсгэж, АТГ болон Нийслэлийн хотын стандарт, хяналтын газарт хандсан байдаг.

Хотын стандарт хяналтын газрын  Ж.Жүгдэрмаа нарын 4 байцаагч газар дээр нь очиж  хамтарсан хяналт, шалгалт хийгээд,  загвар зураг төсөл, зөвшөөрлйн гэрчилгээтэй зөрсөн, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн зэрэг ноцтой зөрчилтэй байна гэж үзсэн.  Ингээд энэ сарын 10-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газарт  "Загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээг цуцалж,  20-ны  дотор хариу ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Гэтэл Олимпын аварга Э.Бадар-Ууган барилгын зөвшөөрлөө цуцлах нь бүү хэл хөлсний хүмүүс авчран өнөөдөр оршин суугчидтай маргаан үүсгэн "Цэнгэлдэх" хотхоны зарим иргэний биед халдаж, гэмтээсэн байна.

Нийслэлийн шинэ Засаг дарга Х.Нямбаатар хуулийн дагуу хатуухан арга хэмжээ авахаа илэрхийлж байгаа ч одоогийн байдлаар эрх дархтануудын өмнө иргэд хүчин мөхөсдсөн хэвээр байна.

Эх сурвалж: https://www.toim.mn/article/73409h8c

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)