Т.Бадамжунай цус харвалтын улмаас хэл яриа нь саажсан гэв

Өнөөдөр болж буй шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бадамжунай өвчтэй гэсэн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй байна.

Учир нь түүнийг өвчтэй гэдгийг тодорхойлж, Улсын хоёрдугаар эмнэлгээс гаргажээ. Тодруулбал, шүүгдэгч Т.Бадамжунай өнгөрсөн есдүгээр сарын 25-нд цус харважээ. Үүний улмаас  зүүн гар хөл, хэл яриа саажилттай болсон.

Бусдын асрамжид эмчилгээ хийлгэж байгаа тул өнөөдрийн шүүх хуралд өөрийн биеэр  оролцох боломжгүй байна хэмээн шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч мэдэгдэв.  Т. Бадамжунайгийн хувьд өөрөө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт биеэр оролцох хүсэлтэй байгаа ажээ. Тиймээс энэ удаагийн хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)