БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян таалал төгсжээ

БЭЭЖИН. 2023 оны аравдугаар сарын 27 /CCTV/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян зүрхний шигдээс болсны улмаас 68 насандаа таалал төгслөө гэж тус төрийн телевиз мэдээлжээ. 

Хятадын Коммунист намын Төв хорооны 17, 18, 19 дүгээр сонгуулийн Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян амралтаараа Шанхай хотод ирээд байсан байна. 

 Ли Көчян 10 дугаар сарын 26-ны пүрэв гарагт гэнэт зүрхний шигдээс болж 27-ны Шанхайн цагаар 00:10 цагт нас баржээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)