Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурлыг ирэх сарын 13-ны өдөр товлолоо

Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 11 цагт товлогдсон.

Тэгвэл өмгөөлөгч нарын зүгээс шинжээч нар болон гэрчүүд бүрэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн Б.Ганхуяг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн ч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаа. Ийнхүү шүүх хуралдааныг хойшлуулж, ирэх арваннэгдүгээр сарын 13-ны 11:30 цагт товлолоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)