Цас хайлж, шөнөдөө хөлдөн авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсгэх эрсдэлтэй байна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангараагүй тул шинээр орсон цас хайлж, шөнөдөө хөлдөн авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсгэх эрсдэлтэй байна. Олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих, мөн автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг анхааруулж байна. 

Мөн Олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн арчилгаа, засварыг харьяалах Авто Зам Засвар Арчлалтын нэгжүүд хариуцан ажиллаж байгаа бөгөөд цаг алдалгүй орсон цасыг арилгах, хусах, зориулалтын холимог, давс, бодис зэргийг цацаж зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Гэсэн хэдий ч жолооч нар холын замд дараах хориглох зүйлсийг зөрчиж байгаа явдал нь өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд ноцтой аюул дагуулсаар байна. Тиймээс жолооч та:

1. Хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих

2. Түлш, шатахуун хангалттай авсан байх

3. Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх

4. Холын гэрлээ шилжүүлэх

5. Нойр дутуу, их ядарсан, мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч зорчих хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)