Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумдад ахиухан хэмжээний цас оржээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр 11:00 цагийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумдад цас орж, Мөнххайрхан, Дуут, Чандмань, Ховд сумын нутгаар салхины хурд 12-15 м/с, зарим үед 20-22 м/с хүрч хүчтэй шуурч байна.

Маргааш буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 4-нд нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нэмж хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)