Арваннэгдүгээр сарын 14-ний Мягмар гарагт бүх нийтээр амарна
- 2023-11-10
- Нийгэм
- 2

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 2023 оны 11 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт тохиож байна.
Монголчууд "Монгол бахархлын өдөр"-ийг 11 дэх жилдээ бүх нийтийн амралтын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Сэтгэгдэл (2)
irgen (202.9.40.167)
Chinges haan.Burhan bagshiin eder amraah n mash buruu.Negch uildver.ajliin bairgui.damiin naimaa hdg heden delguur languutai ard tumen amrah durgui bdg.Tsagaan sar.Naadam 2 t amraaj bbal boloo shde.Busad bayriin amaraltaa tsurslah estoi.
(66.181.181.23)
Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу "вешать лапшу на уши" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ. Хасах 40 хэмд морь унаад, сэлэм бариад явдаг хүн байх уу? Нялх хүүхэд ч үүнийг ойлгоно.