Германаас Украинд үзүүлэх цэргийн тусламжийг хоёр дахин нэмэгдүүлнэ

БЕРЛИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /AFP/. Германы эрх баригчид 2024 онд Украинд үзүүлэх цэргийн тусламжийг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгдэв. 

 

Тодруулбал, өмнө нь дөрвөн тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр төсөвлөснийг найман тэрбум евро болгож өсгөхөөр шийдвэрлэжээ. Германы Батлан хамгаалахын сайд ARD телевизээр хэлэхдээ "энэ бол бид бууж өгөхгүй гэдгийг харуулж буй хүчтэй дохио" гэлээ. Түүний тайлбарласнаар “энэ онд үзүүлэхээр төлөвлөсөн тусламжийн мөнгө  хурдан дууссан тул” дээрх шийдвэрийг гаргасан байна.

 

Германы эвслийн засгийн газар 2024 онд үзүүлэх эхний тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ. Одоо уг шийдвэрийг парламент батлах ёстой. Тусламжийг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай Герман, Америкийн хэвлэлүүд мэдээлж байв.

Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш Герман улсаас Украинд 22 тэрбум еврогийн цэрэг, хүмүүнлэг, санхүүгийн тусламж үзүүлжээ. Украины хувьд Европын хамгийн том хандивлагч нь Их Британи байсан бол одоо Герман улс болсон гэдгийг Их Британийн Батлан хамгаалахын сайд асан Бен Уоллес 10 дугаар сард хэлж байв хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)