БНХАУ-ын Эрээн хот руу 608800 зорчигч тээвэрлэжээ

Автотээврийн үндэсний төвөөс улс хоорондын зорчигч тээврийн зорчигч урсгалын мэдээг танилцууллаа. 

Улс хоорондын зорчигч тээврийн 14 чиглэлтэй бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 8-наас 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны хооронд нийт 777.8 мянган зорчигч тээвэрлэсэн байна. 

Хамгийн олон хүн буюу 608800 зорчигчийг БНХАУ-ын Эрээн хот руу тээвэрлэжээ.

Харин ОХУ-ын Хиагт хот руу 91 зорчигч тээвэрлэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)