Мал, тэжээвэр амьтдын тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулна

2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

Эргэн сануулахад, 2022 оны жилийн эцсийн дүнгээр манай улсын малын тоо толгой 71.1 сая хүрсэн. Тухайлбал адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470.5 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая толгой мал тоологдсон билээ.
Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг 2023 оны жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)