ХАБЭА-н сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийлээ

Хөдөлмөр, нийгмийн Хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам”, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2023 оны А/134 дүгээр тушаал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/122 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулж буй сургалтын байгууллагуудад хяналт үнэлгээг амжилттай хийж дууслаа.

Хяналт үнэлгээг ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, ХНХЯ-ны салбарын хяналтын газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн төлөөллийн 18 багийн 54 гишүүн зохион байгуулав.

2023 оны аравдугаар сарын 5-ны байдлаар 127 сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэж ХНХЯ-наас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)