Д.Амарбаясгалан: Засгийн газар хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига гэж үзэж байна

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаан боллоо.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, Монгол Улсын Засгийн газар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор тэгш амьдардаг нийгмийг бий болгохын тулд хүний эрхэд суурилсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний эрхийг хангах, авлигын эсрэг эрх зүйн багц шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэргийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж батлууллаа. Засгийн газар хүний эрхийн хамгийн том зөрчил бол “Авлига” гэж үзэж, 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлгийн шатанд явж байна. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах зорилгоор тодорхой хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлээд байна.

Хүний эрхэд тулгамдаж буй асуудал тэр дундаа хүнсний аюулгүй байдал нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй талаар “Хуванцаргүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлэгч Р.Нямдорж илтгэлдээ дурдав. Ялангуяа хүнс, ахуйдаа хэрэглэж заншсан шар, цэнхэр хуванцар сав нь 10-15 жилийн дараа хүний биед хор нөлөө үзүүлж байгаа учраас үүний эсрэг арга хэмжээ авахыг хүслээ.
Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүд хүний эрх тэр дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэгш оролцоог хангах чиглэлээр саналууд дурдав. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 90 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бол сургуулийн насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь ЕБС-д суралцаж байна. Тэгш боловсрол олгох чиглэлээр ажиллаж байгааг БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр онцоллоо. Сургуулиас гадна нийгмийн харилцаанд ороход хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд явган хүний зам, сургуулийн автобус зэрэг олон асуудал тулгарч буй учраас олон шинэчлэл хийж байж тэгш хамрагдалт бий болж чадна гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.126.90.18)

    2023-12-03

    Ямар ба зүйл заавал хоёр талтай. Жишээ нь монголыг азийн бараг үлгэр жишээ ардчилсан орон гэж зарим хүмүүс ярьдаг. Гэтэл үндсэндээ мөлжлөгийн орон боллоо. Хэдхэн хүн тоймгүй баяжиж олонх ядуурав.Баян хоосны ялгаа дэндүү өсч байна. Ядууст,байнга өлсгөлөн хүмүүст,гэр орон, ажилгүй шахуу иргэдэд эрх чөлөө гэгч байдаг юм уу. Гэтэл дэлхийн хамгийн ардчилсан баян гэх АНУ-д энэ байдал манайхаас дор гэх мэдээ байна.Хотууд нь ядуус, орон гэргүй гудманд хонодог хүмүүс ,наркоманаар, дүүрэн. Бүр мэдрэлийн өвчтөн галзуу солио хүмүүсээ аль эрт гудманд хаясан.Энэ чиглэлийн эмнэлгүүдийг татан буулгасан.Гэмт хэрэг асар их,түүний өчүүхэн хэсгийг л илрүүлдэг.Хоол ундаа олж дийлэхгүй халамжийн хоолонд очерлогсод бараг 50 сая гэсэн мэдээ үе үе гарч байх юм. Эмнэлгийн үйлчилгээ авч дийлэхгүй, гэртээ ганцаар зовж мөнх бусыг үзэгсэн олон байдаг гэх. Хүн төрлөхтөн түүний дотор бид хүний эрхийн эсрэг л яваад байх шиг. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа юм бол эхний ээлжинд мөлжлөг багасгах, ядуусыг цөөрүүлэх, ажлын байр нэмэгдүүлж,иргэдийн амьдралыг сайжруулах тухай л ярих хэрэгтэй Энэ чиглэлээр ажиллах ёстой. Хүний эрх ардчилал гэсэн хоосон чалчаа үг,үр дүнгүй ажил хэнд ч хэрэггүй.