УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ИЙН АЖИЛЧДАД 200 ХУВИЙН ЦАЛИНГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХООР БОЛЛОО

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургадугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн.

Айлчлалын үеэр УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Савельевтай уулзаж "Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам"-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурсан.

 

 Ингэснээр 30 жилийн турш ужгирсан МОН П1, П2 зээлийн их өрийг эцэслэн шийдэж, дүрмийн санг 167 тэрбумаар нэмэгдүүлсэн билээ.

Түүнчлэн тус айлчлалын хүрээнд ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзаж хэд хэдэн асуудлыг бодитой шийдвэрлэсэн.

 

 

Тухайлбал, "УБТЗ" ХНН нь 16,000 орчим ажилтантай. Өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж, байгууллагын орлого, ашигтай уялдуулж ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тогтсон.

 Дээрх асуудлууд ажил хэрэг болж, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн бүх ажилтанд 2023 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохоор боллоо. Цаашид жил бүр инфляцтай уялдуулан цалинг нэмэгдүүлнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)