Нэгдүгээр сарыг дуустал автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр болсон юм. Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бол бүсчлэлд өөрчлөлт орох аж.

Замын хөдөлгөөний ачаалал, нөхцөл байдалд өөрчлөлт гарвал мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн уг шийдвэрийг цуцалж болох талаар захирамжийн төсөлд тусгасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат:

-Цаг агаар эрс хүйтэрч, хөрсөн дээр -45 хэм хүрч, давс, бодисын цацсан ч цас, мөс хайлахгүй байгаа нөхцөл байдлын улмаас халтиргаа гулгаа ихсэж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна. Тэгш, сондгойгоор зорчих бүсчлэлийг нарийвчлан тогтоохоор судалж байна гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)