Цахилгаан эрчим хүчний оргил ачаалал өчигдөр 19:00 цагт 1618 МВт хүрчээ

Эрчим хүчний системийн 2023 оны арванхоёрдугаар сарын 12-18-ны өдрийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 19:00 цагт 1618 МВт, хамгийн их импорт 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр 307 МВт хүрсэн байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд халаалтын зардлыг бууруулахын тулд термостат хаалт суурилуулах, тоолуур суурилуулах, шөнийн цагаар, амралтын болон баяр ёслолын өдрүүдэд температурыг бага байлгах, спортоор хичээллэхэд зориулагдсан өрөө, уулзалт, урлагийн танхимын температурыг тохируулах хэрэгтэй гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)