Зөвлөмж: Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, салфеткаар таглаж байгаарай
- 2023-12-20
- Нийгэм
- 0

Хүйтний улиралд ханиад томуу ихэсч байгаа тул доорх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй
- Гараа савандаж угааж хэвших
- Халуун, бүлээн зүйл уух
- Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, салфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
- Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх
- Хүйтэн, сэрүүний улиралд тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
Томуу, томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:
- Халуурах
- Ханиалгах
- Толгой өвдөх
- Үе мөч булчингаар өвдөх
- Хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх
- Цээжээр хөндүүрлэх
- Цөөн тохиолдолд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу

Сэтгэгдэл (0)