Өмнөд Солонгос улс өршөөлийн хуульд хамрагдан сайн дураар нутаг буцах хугацааг 2 сараар сунгалаа

БНСУ-ын Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй “Гадаад иргэдийн өөрийн хүсэлтээр нутаг буцах” мэдэгдэл гаргах тусгай хугацааг 2023 оны есдүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 31 хүртэл зарлан хэрэгжүүлж байсныг 2024 оны хоёрдугаар сарын сүүлч хүртэл хоёр сарын хугацаагаар сунгажээ.

Өөрийн хүсэлтээр нутаг буцах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас гадна оны эцсээр гадаад руу аялж амрах зорчигчдын тоо нэмэгдэн онгоцны тийз захиалгын үйлчилгээ ачаалал ихтэй байгаа тул дээрх арга хэмжээг авсан байна.

Энэхүү Өршөөлийн хуульд хамрагдан сайн дураар буцаж буй хууль бус оршин суугч гадаадын иргэнд торгууль, хил нэвтрэхтэй холбоотой хязгаарлалт үйлчлэхгүй гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)