"Эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байна"

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга М.Оюунчимэг" 2023 оны томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг үндэслэн хариу арга хэмжээний шуурхайг багийг байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн 15 байгууллага 2 126 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх орыг дэлгэсэн. ЭМЯ-наас харьяа байгууллагуудад 751 ор, ХЗДХЯ болон БХЯ-тай зөвшилцөн харьяа эмнэлгүүдээс 120 орыг татан авсан. Ийнхүү нийслэлийн хэмжээнд нийт 1255 орыг дэлгээд байна.

Өнөөдрийн байдлаар 2 345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж буй. Үүнээс эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд байна.

Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн нь зөвлөгөө авч өрхийн эмнэлгийн хяналт дор гэртээ эмчлүүлж байгаа. Мөн түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн хүлээн авах тасагт удаан зогсох нь вирусийн халдвар авах эрсдэлтэй. Иймд ЭМЯ-наас амбулаторийн тасгийн ажиллах цагийг уртасгасан байгаа. Иймд  иргэдийг томуугийн халдвараас сэргийлж гараа угаах, амны хаалт зүүх энгийн дадлуудыг хийж хэвшүүлэхийг зөвлөж байна" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)