Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр мөн цас орж цасан шуургатай байна. Харин маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, нөгөөдөр 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд  5-10 м/с, 27-29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44, өдөртөө 29-34 хэм хүрч хүйтэрнэ. Улаанбаатарт өнөөдөр зөөлөн цасан шуургатай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)