МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан “Наурызын баяр”-ын мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр тохиож буй Казах түмний уламжлалт хаврын баяр болох “Наурызын баяр”-т зориулан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг ерөөж, өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлгэшээн тэмдэглэдэг, нарыг тосох баяр-“Наурызын баяр”-ын мэндийг Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Казах түмэндээ дэвшүүлье” гэжээ.

Урин дулаан болж, өдөр шөнө тэнцэж буй энэ өдөр өвөрмөц онцлог чанартай, агуулга хэлбэртэй соёл, ёс заншлаа дээдлэн Казах түмэн нарандаа мөргөн, ахан дүүс, хотол олонтойгоо учран золгоцгоож, үндэсний уламжлалт идээ ундаагаараа дайлж цайлан өргөн дэлгэр баярлацгаадаг билээ.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан мэндчилгээндээ “Та бүхэн домборын уянгат аялгуу, мөнх хөх тэнгэрт дүүлэн нисэх бүргэдийн хийморь дор Наурызын баяраараа айл саахалт, ахмад буурлууддаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан баярлаарай” хэмээн хүсэн ерөөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)