Т.Мөнхсайхан: Монгол улс эмчийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг ч сувилагчийн тоо хангалтгүй дутагдалтай байна

“СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГА БА СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт Монгол улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан оролцож манай улсад үүсээд буй сувилагчийн дутагдлыг цаашид хэрхэн нөхөх төлөвлөгөө, стратегийг боловсруулах 3 арга замыг танилцууллаа.

Үүнд:

НЭГДҮГЭЭРТ, Сувилагч мэргэжлийг яагаад сонгох ёстойг өнөөгийн хүүхэд залуучуудад сурталчлах

ХОЁРДУГААРТ, Сувилагч мэргэжлийг бэлтгэж байгаа байгуулагуудын чанар хүртээмжийг сайжруулах, сургалтын төлбөрт ямар ямар зохицуулалт хийхээ тодорхой болгох

ГУРАВДУГААРТ, Сувилагчаар төгссөн хүмүүс мэргэжлээрээ ажиллахгүй өөр ажил хийх, гадагшаа явах шалтгаан нөхцөл юу байна гэдгийг тодруулаж нийгмийн асуудлуудын шийдвэрлэх цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Бас нэг чухал асуудал бол бусад улс орнуудад нийгмийн эрүүл мэндийн сувилагч гэж байна.  Ийм нарийн мэргэжил эзэмшсэн сувилагч нар анхан шат буюу сум дүргийн өрхийн эмнэлгүүдэд ажиллаж иргэдэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах тухай нарийн мэдээллүүд өгч ажилладаг. Харин манайх энэ төрлийн сувилагч нарыг бэлтгэж чадахгүй байна. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамгийн гол зорилго бол ард иргэдээ эрүүл байлгах. Энэ зорилгын нэг том хэсэг бол нийгмийн эрүүл мэндийн сувилагч бэлтгэх тал дээр анхаарч ажиллана гэдгийг тодотголоо. 

Монгол улс эмчийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг ч эмч сувилагчийн тооны харьцаа хангалтгүй 1:1 буюу 13000 орчим сувилагч дутагдалтай байна.

Сүүлийн жилүүдэд салбарын яам сувилагч нарыг мэргэшүүлэхэд онцгой анхаарч өнгөрсөн 5 жилд төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшил олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтын хамрагдалтыг 2.5 дахин нэмэгдүүлж, сургалтын төлбөрийн 40-60 хувийг улсын төсвөөс санхүүжүүлжээ.

Дэлхийн улс орнууд хүн амын өвчлөл, эрүүл мэндийн тусламжийн хэрэгцээнд тулгуурлан шаардлагатай чиглэлийн сувилагчийг бодлогоор дэмжин бэлтгэдэг туршлага байна. Монгол улс эмчийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг ч эмч сувилагчийн тооны харьцаа хангалтгүй 1:1 буюу 8900 орчим сувилагч дутагдалтай байна. 1000 хүн амьд ноогдох сувилагчийн тоо  Швейцар Улсад 17.9, Норвеги Улсад 17.8, Австрали Улсад 12.2 байхад манай улсад 4.1 байна гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.212.119.90)

    2024-03-23

    Энэ нэг ажлын харицлага алдаж буусан нөхөр юу хийгээд явнаа бүхэл бүтэн яамны бодлого гэж байх ёстой бишүү яам нь доошоо орчихсон явна энэ улсад хариуцдаг эзэн баймаар