МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Г.Гэрэл сонгогдлоо

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс тус байгууллагын Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж, Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав гэсэн 10 хүн нэрээ дэвшүүлсэн бөгөөд өчигдөр (2024.03.25) МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулснаас нэр дэвшигч Г.Гэрэл бусад нэр дэвшигчдээс нэг, хоёрдугаар шатанд хамгийн өндөр оноогоор шалгарчээ.

Г.Гэрэл нь олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр, Англи, Солонгос хэлтэй. МҮОНР-д идэвхтэн сурвалжлагчаас эхлэн “Шинэ долгион” радио станцад хөтлөгч, “Eagle” телевизэд хөтлөгч, редактор, МҮОНТ-д хөтлөгч, редактор, МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн дарга, “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирал, МҮОНТ-ийн Нийгмийн нэвтрүүлгийн редакцын ерөнхий редактор, МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн бодлого төлөвлөлтийн албаны дарга, МҮОНРТ-ийн Маркетингийн хэлтсийн дарга, МҮОНРТ-ийн Дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.126.107.110)

    2024-03-27

    Гэрэлд амжилт хүсэе ажлаа сайн хийх байхаа туршлага мэдлэг байна

  • Зочин (139.5.219.38)

    2024-03-26

    Хэдэн жилийн өмнө Нинжжамцыгаа авч хаях гээд л бөөн асуудалд орооцолдоод байсан шүү та нар аятайхан ажиллаарай. Тэр Гандиймаа гэж бас нэг асуудалтай нөхөр байна шүү.