Анхааруулга: Цасан болон шороон шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 26-нд үдээс хойшдоо Завхан аймагт цасан шуурга, Говь-Алтай, Баянхонгор аймагт хүчтэй шороон шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт цасан шуурганы аюулт үзэгдэлд хүрч шуурахаар байна.

Мөн Өвөрхангай, Дундговьд хүчтэй шороон шуурга шуурч маргааш Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт эрч нь нэмэгдэж, ялангуяа Сүхбаатар аймагт гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ. Учир нь салхины хурд Сүхбаатар аймагт секундэд 29 метр түүнээс дээш гарч болзошгүй.

Тиймээс мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө, мэдээллийг сайтар дагаж аюулгүй байдалдаа онцгойлон анхаарахыг зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)