Л.Номин "Boeing" загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо

МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин 2024 оны гуравдугаар сарын 29-нд "Boeing-737" агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлджээ.

Тэрбээр "Boeing" загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо. Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байна.

Л.Номин нь өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авсан гурав дахь үеийн нисгэгч юм байна.

Тэрбээр анхны бие даасан нислэгт гарахын өмнөх сэтгэгдлээ хуваалцсаныг та бүхэнд хүргэе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)