"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспорт хэвийн үргэлжилж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024.04.09-ний өдрийн байдлаар ачилт 9.1 сая тн, экспорт 8.4 сая тн хийлээ.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачилт 1 сая тн-оор буюу 11 хувиар, экспорт 2 сая тн-оор буюу 32 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 670 машин, энэ долоо хоногийн эхний 2 хоногийн байдлаар өдөрт дунджаар 750 машин хилээр нэвтэрсэн байна.

Компанийн олборлолт борлуулалт тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд экспорт зогссон гэх мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдье гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)