Худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж байна

"Хүнсний аюулгүй байдал" аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор”, Налайх дүүргийн “Налайх зах”, Баянгол дүүргийн “Хархорин”, “Барс-2”, Сонгинохайрхан дүүргийн “Сэлэнгэ” худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаа, тээвэрлэлт, мал эмнэлгийн гэрчилгээ, баталгаажуулалтад байнгын хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтаар мал эмнэлгийн гэрчилгээг баталгаажуулаагүй хоёр зөрчил илэрснийг холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгууллаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)