М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангаад байна
- 2024-05-16
- Спорт
- 0
"Парис 2024" олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.
Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна.
Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-ний өдөр Үндэсний олимпын хороод баталгаажуулах журамтай гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (0)