ХҮН нам: 2024 оны УИХ-ын сонгуульд ороцох нэр дэвшигчдээ танилцууллаа

ХҮН намаас тойрогт нэр дэвших хүмүүсээ танилцууллаа.

1-р тойрог /9 мандат/ буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ХҮН намыг төлөөлж, ХҮН намын Нарийн бичгийн дарга, аялал жуулчлалын бизнес эрхлэгч О.Билгүүн тойрог толгойлно. Малчин П.Тамир.  Ерөнхий менежер Удирдах зөвлөлийн гишүүн Г.Уянгахишиг ажиллана.

2-р тойрогт  /Говь-Алтай, Завхан, Увс, Ховд/: Увс аймгийн намын хорооны дарга, эдийн засагч Х.Болор-Эрдэнэ тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежер Г.Цогнэмэх ажиллана.

 

3-р тойрогт /Баян-Өлгий/ Баян-Өлгий аймгийн намын хорооны дарга, Б.Мухит тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежер Удирдах зөвлөлийн С.Айнагүл ажиллана

 

4-р тойрогт /Булган, Хөвсгөл, Орхон/: Хувийн хэвшлийн төлөөлөл, байгаль орчин, экологийн мэргэжилтэн Б.Мөнхболд тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий геологич А.Ундрахтамир ажиллана

 

5-р тойрогт /Дархан-Уул, Сэлэнгэ, Төв/: Бизнес эрхлэгч, геологич, доктор М.Очирбат тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа ажиллана

6-р тойрогт /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/: Нарийн бичгийн дарга, төрийн бодлогын мэргэжилтэн Д.Энхбаяр тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Нарийн бичгийн дарга Б.Мөнхцэлмэг ажиллана.

 

7-р тойрогт /Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь/: Эрх зүйч, бэлтгэл хурандаа, батлан хамгаалах салбарын мэргэжилтэн Ж.Жамсрандорж тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл ажиллана

8-р тойрогт /Баянзүрх дүүрэг/: НИТХ-ын төлөөлөгч, доктор, УЗ гишүүн П.Наранбаяр тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга ажиллана

 

9-р тойрогт /Баянгол дүүрэг/: Инженер, УЗ гишүүн Ж.Золжаргал тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрцайх ажиллана

 

10-р тойрогт /Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг/: Гэрэгэ системсийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Ц.Эрэрдэнэбат тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа ажиллана

 

11-р тойрогт /Сонгинохайрхан дүүрэг/: Татварын эдийн засагч Ш.Отгонтуяа тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Т.Доржхандын зөвлөх З.Лхагвадорж ажиллана

 

12-р тойрогт /Хан-Уул дүүрэг/:Харвардын төрийн удирдлагын магистр, С.Санасэр доктор тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтансор ажиллана

 

13-р тойрогт /Багануур, Багахангай, Налайх дүүрэг/: Их эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн Б.Энхмаа тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Сүхбаатар дүүргийн төлөөлөгч Б.Мөнхдөл ажиллана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)