Шорлогны мухлаг шатсаныг унтрааж, хийн баллоныг аюулгүй болголоо

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам дагуу мухлаг шатсан дуудлагыг өнөөдөр 12:53 цагт ирүүлсэн.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 2х3 хэмжээтэй шорлогны мухлаг шатаж байсныг унтрааж, дотор нь байсан 15 литрийн хоёр баллоныг гарган, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Шингэрүүлсэн шатдаг хий ашиглаж үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагад аюулгүй ажиллагааны дүрэм, норм, стандартыг мөрдөж, галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)