“Фүлхэм” багтай хамтран дэлхийд “Go Mongolia” брэндийг сурталчлах боломж нээгдлээ

Английн “Премьер” лигийн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчлан таниулж буй “Go Mongolia” брэндингтэй хамтран ажиллах гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болж байна.

 

Энэхүү арга хэмжээг нээж Соёлын сайд Ч.Номин үг хэллээ. Тэрбээр “Дэлхийн хамгийн олон үзэгчтэй “Примьер” лигийн “Фүлхэм” клубтэй хамтын ажиллагаа эхлүүлснээр олон боломж нээгдэж байгаа.

 

Тус лиг 2024-2025 оны улирлын турш “Go Mongolia” үндэсний брэндийг албан ёсны түншээрээ зарлаж, бэлтгэлийн хувцас, хэрэгсэл дээрээ “Go Mongolia” логог байршуулна. Мөн өөрсдийн албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээний суваг болон талбайдаа зохион байгуулах бүх тоглолтынхоо үеэр Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах болсонд туйлын их баяртай байна” гэв.

Түүний дараа Монголын хөлбөмбөгийн холбооны eрөнхийлөгч М.Болд, Английн “Премьер лигийн адарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер нар үг хэлэв.

Хамтын ажиллагааны хүрээнд тус багийнхан албан ёсны клубээ Монгол Улсад нээх гэж байгаа “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер мэдэгдсэн юм. Ингэснээр “Фүлхэм” академийн дасгалжуулагчид манай улсад хүрэлцэн ирж, хөлбөмбөгөөр хичээллэж буй хүүхэд, залуучуудад сургалт зохион байгуулах бөгөөд сургалтад амжилттай хамрагдсан хүүхдүүдийг өөрийн академидаа сургахаар төлөвлөжээ.

Дэлхий дахинаа 3.2 тэрбум хүн шимтэн үздэг “Премьер” лигийн “Фүлхэм” баг 24500 суудал бүхий стадионтой. Тиймээс манай улс жилд дунджаар 2780 цагийн турш өөрсдийн үндэсний брэндингээр дамжуулан Монголоо сурталчлах боломжтой болж байна. Мөн “EA SPORT”-ийн “FIFA” видео тоглоомоор дамжуулан 22 сая хүнд, талбайн лед дэлгэцээр 10.2 сая хүнд “Go Mongolia” брэндингээ сурталчлах боломж нээгдлээ.

#GoMongoliaFulhamFC

#MongoliaAlwaysMoving

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)