Эммануэль Макрон эхнэрийнхээ гаргасан үйлдлийг хошигнол гэж тайлбарлажээ
- Өчигдөр 16 цаг 02 мин
- Дэлхий
- 0
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Вьетнамын Ханой хотод албан ёсны айлчлал хийхээр онгоцноосоо буух үед Францын тэргүүн хатагтай нөхрийнхөө нүүр рүү нь түлхэж буй бичлэг цацагдсан билээ. Бүрэн харагдахгүй ч улаан хувцастай гар, Ерөнхийлөгчийн нүүрийг баруун талаас нь түлхэж байгаа нь дүрс бичлэгт харагддаг.
Макрон буцаад онгоц руу орсон ч удалгүй улаан хүрэм өмссөн Брижит Ерөнхийлөгчийн баруун гар талаас гарч ирэн хосууд онгоцны шатаар хамтдаа буусан.
Макрон даваа гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ "Би эхнэртэйгээ хошигнож, тоглож байсан. Бидний хооронд иймэрхүү зүйл болох нь хэвийн үзэгдэл” гэжээ. Макрон Зүүн өмнөд Ази дахь айлчлалынхаа хүрээнд Вьетнамд иржээ. Тэрээр үргэлжлүүлэн Индонез, Сингапурт айлчилна.
Эх сурвалж: GMA
0
Сэтгэгдэл (0)